Азтай бүсгүй
2012/07/26
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүд тус тусдаа хуралдаж бүлэг байгуулж байгаа тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Харин бүлгүүд өөрсдийн даргаа сонгохоор болсон нь сонирхол татаж байлаа. Тэгтэл “Шударга ёс” эвслийн хувьд бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Н.Батцэрэг ч бил үү Н.Батцэцэг ч бил үү энэ эмэгтэйлэг эрийг сонгосон нь олныг алмайруулаад авсан. Ямартаа ч Н.Батцэрэг гишүүн хууль энэ тэрээ улайран байж хийсэн анхдугаар чуулган дээр Д.Дэмбэрэл даргын талаар асуудал хэлэлцэж байх үед ярих юм олдохгүй байсандаа болоод ч тэр үү “Д.Дэмбэрэл бид хоёр залуудаа улс төрийн тэмцэгч байлаа” гэж ирээд л хэнд ч хэрэггүй үлгэр домгийн юм ярьж суусан удаатай. Сурсан мэдсэн зүйлээр дульхан энэ нөхөр харин экс Ерөнхийлөгчийг тэнгэрээс газарт буутал нь хамт байсан гавьяатай. Тиймдээ Их хуралд ийн улаа бутруулан сууж байгаа азтан.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин