
Яг одоо анхдугаар чуулган хуралдахаар АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН болон бие даагчид танхимд цуглараад байна. Өчигдөр орой Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Монгол Ардын намын дарга С.Батболд болон УИХ-ын хамгийн ахмад гишүүний хувьд УИХ-ын даргыг томилох хүртэл чуулганыг удирдах үүрэгтэй Д.Дэмбэрэл нартай уулзсан юм . Гэвч чуулганг удирдах ёстой Д.Дэмбэрэл гишүүн одоо болтол ирээгүй учраас АН-ын дарга Н.Алтанхуяг ахмад гишүүн Д.Дэмбэрэлтэй уулзаж маргааш хүртэл хойшлуулаач гэсэн хариуг авсан байна. Тиймээс Ч.Сайханбилэг гишүүний саналаар дараагийн ахмад гишүүн Л.Цогоор удирдуулахаар болж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна