
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Монгол Ардын намын дарга С.Батболд болон УИХ-ын хамгийн ахмад гишүүний хувьд УИХ-ын даргыг томилох хүртэл чуулганыг удирдах үүрэгтэй Д.Дэмбэрэл нартай уулзсан юм . Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг гацаанаас гаргахын тулд төрд тангараг өргөсөн гишүүд ажилдаа орж, төрийн ажлыг намын ажлаас тэргүүнд тавихыг үүрэг болгожээ. Тэгэхдээ Ерөнхийлөгч гурван зүйлийг хатуу хэлсэн байна. Нэгдүгээрт: Одоогийн байдлаар тангараг өргөөд байгаа гишүүд тэр дундаа хуралдаа оролцохгүй байгаа гишүүд хуралдаа оролцож УИХ-ынхаа бүтцийг байгуулах ёстой. Хоёрдугаарт: Маргааш /Өнөөдөр/ 10.00 цагаас УИХ-ынхаа чуулганыг хуралдуулна. Яагаад гэхлээр төрийн ажил намын ажилаас урд явах учраас, гуравдугаар зүйл бол хурал даргалагч Д.Дэмбэрэл гуай та маргааш /өнөөдөр/ чуулганыг хуралдуулж энэ ажилаа явуулаарай. Энэ ажил явахгүй бол Ерөнхийлөгч миний бие энэ рүү оролцохоос өөр аргагүй болж байна. Тэгэхээр өнөөдөр 10 цагаас УИХ-ын анхдугаар чуулган болох бололтой. Уг нь өнөөдөр МАН-ын бага хурал болохоор товлогдож яг одоо хуралдаж байгаа болохоор Д.Дэмбэрэл дарга чуулганыг даргалах эсэх нь эргэлзээтэй юм. Тиймээс өнөөдрийн хуралдааныг Ерөнхийлөгч өөрөө даргалж УИХ-ын шинэ даргыг сонгож магадгүй юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна