Ордонг галдах шахсан гишүүн
2014/02/14

Гудамжны тэмцлээс улс төрд орж ирсэн цөөн гишүүдийн нэг нь Ж.Батзандан. Төрийн ордонд Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны өрөөнд тухлах болсноо тэрбээр далдын хүч, ариун сүнсэнд  итгэдэг гэж тайлбарлав.

 “Энэ өрөөнд тэр хүний ариун сүнс, хүсэл мөрөөдөл шингэсэн байх гэж боддог. Тэр хүн Монголыг дэлхийн хэмжээний өндөр хөгжилтэй улс орон болгохыг зорьж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн тогтолцоог бий болгох байсан гэдэгт итгэдэг учраас үйл хэргийг нь үргэлжлүүлэхийг хүсч энэ өрөөг сонгосон” гэдгээ нуулгүй ярьж явдаг.

Эрхэм гишүүн шашны зан үйлийг ихэд тоодог. Тиймдээ ч ордны өрөөндөө өглөө  бүр арц хүж асааж, гишүүдийн  хэл ам, хэрүүл тэмцлийг дарахыг хичээдэг гэнэ.  Үүнийгээ Монголын төр ариун байгаасай гэж боддог учраас ийм үйл хийдэг гэв. Харин  энэ үйлдэл нь  ордны үйлчлэгч нарт багагүй төвөг учруулдаг гэх бор шувуу ч нисч явна.  Ямар сайндаа л  Ж.Батзандан гишүүн өөрийнх нь санаачилсан хуулийн төсөл чуулганаар орохын өмнөхөн өрөөндөө арц уугиулж гал тавих төхсөн гэж хавийн хүмүүс нь шивэр авир ярилцаж байна.

 Тэрбээр өрөөндөө арц уугиулж, алтан овооны зургийг хоймортоо залсан тухайгаа “Дэлхийн их ах хүнийг өлгийдсөн, их Эзэн Чингис хааныг төрүүлсэн хайрхан шүү дээ. Энэ хайрханд монгол хүн бүр мөргөж залбирч байх хэрэгтэй гэж боддог. Монгол төрийн гал голомт юм шүү. Залбирч сүсэглэж явах учиртай юм” хэмээн сүсэг бишрэлээ ил цагаахан илтгээд авчээ.

                                                                                                                                                                                                                                            Д.Урин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин