
Өнгөрсөн сонгуулиараа базуудад нам даруулж, харамсалтайгаар өвдөг шороодсон эрхэм бол Д.Батбаяр. Угаасаа л Их хуралд суух нь битгий хэл элгэн Монгол түмнийхээ өмнө гарах нүүргүй болсон энэ эрхэм яалт ч үгүй 1992 оноос хойш Японы сүмод хүч үзэж, Япон улсын хүндэт иргэн болсон нэгэн билээ. Хүндэт иргэн болохоор тус улсад визгүй зорчих хөндлөн эрх түүнд байдаг юм.
Хөгжилтэй улс оронд хүндэт иргэн болчихвол нэг бодлын сайхан ч юм шиг. Гэхдээ мөнгөгүй хоосон хүн өөр оронд хүндэт иргэн боллоо гээд байнга очиж чадахгүй бол харамсалтай л хэрэг. 26 компаниас хувь хүртэж, ашиг авдаг гэх Кёкүшюзан Д.Батбаяр уур нь хүрвэл Япон явдаг нэг гэмтэй гэнэ. Харин Кёкүшюзан Д.Батбаяр энэ ховорхон боломжийг ердөө уурлахаараа л ашигладаг нэгэн аж. Эхнэр Т.Баясгалангаа харцаараа хөдөлгөж, бөмбөгнүүлдэг гэх ярианд ороод буй Д.Батбаяр энэ сонгуулиар өвдөг шороодож бөөн уур болохдоо хүртэл Арлын орныг зорьж наадмын өмнөхөн эх орондоо эргэн буусан гэнэ лээ. Өдгөө хаана юу хийж байгаа нь үл мэдэгдэх Д.Батбаяр ирэх сонгууль хүртэл ичээндээ орохоор шийдсэн бололтой. Таг чиг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна