
Өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй УИХ-ын анхдугаар чуулган болох ёстой байв. Гол хэлэлцэх асуудал буюу УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлж байгаагаа МАН-д чуулганы өмнөх өдөр бичгээр мэдэгдээгүй гэсэн шалтгаанаар МАН-ын гишүүд өнөөдөр чуулганы танхимд орж ирсэнгүй.
15 цагийн үед МАН бүлгийн хурал хаалттай эхэлсэн учраас хурлын дараа УИХ-ын анхдугаар чуулган эхлэх болов уу гэсэн таамаг Саарал ордонд байгаа сэтгүүлчдийн дунд байв.
Гэвч МАН-ын гишүүд хаалттай хурлын дараа сэтгүүлчдэд ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Тиймээс энэ долоо хоногийн сүүлийн өдрийн ажлын цаг дуусч байгаа учир УИХ-ын анхдугаар чуулган ирэх долоо хоног хүртэл хойшилж болзошгүй байгаа талаар зарим эх сурвалж дурьдлаа. АН-аас УИХ-ын даргад З.Энхболдыг нэр дэвшүүлж, “Шударга ёс” эвсэл, ИЗНН энэ саналыг дэмжиж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Анхны чуулгандаа ирсэн гишүүдийн ирц 60,8 хувьтай байсан боловч, өглөөний 11 цагийн үед УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл ирц дутуу гэх шалтгаанаар хуралдаан даргалахаас татгалзсан юм. тэгээд л шинэхэн УИХ-ын анхны чуулган амжилтанд хүрсэнгүй. Ямартаа ч Д.Дэмбэрэл дарга намаа бодсон уу аль эсвэл насаараа боосон уу чуулганыг ийн хойшлуулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэж З.Энхболд гишүүнийг УИХ-ын дарга болох баярт мөчийг хэд хоногоор сунгаадхав.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна