Намын бүлгүүд хуралдаж байна2012
оны УИХ-ын сонгуулиар бий болсон шинэ парламентын анхдугаар хуралдаан
өнөөдөр болох гэж байна. Хуралдаанаас өмнө нам, эвслүүд бүлгийн хурлаа
хийж байгаа юм. АН-ын хурал эхэлсний дараа МАХН-МҮАН-ын Шударга ёс
эвслийн гишүүд хуралдаж эхэллээ. Энэ хурлаар бүлгийн дотоод зохион
байгуулалтын болон АН-тай хамтран хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн
асуудлаа хэлэлцэх юм.
МАН-ын тухайд өчигдөр бүлгийн хурлаа хийсэн тул
өнөөдөр нам гүм байна. Саарал ордонд МАН өнөөдөр болох УИХ-ын анхдугаар
хуралдаанд оролцохгүй байх магадлалтай гэсэн яриа гараад байна.
Төрийн
ордонд АН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Энэ хурлаар хэд хэдэн
салбарыг нэг дор хариуцан үйл ажиллагаа явуулдаг төрийн яамдын бүтцийн
асуудлыг голчлон хэлэлцэх юм. Тухайлбал БСШУЯ боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын хэргийг эрхлэх ёстой ч боловсролын асуудалд голчлон
анхаардаг жишээ бий. Монголын урлаг соёлын зүтгэлтнүүд ч энэ асуудлыг
хариуцсан тусгай яам байх ёстой гэж мэдэгддэг билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна