
Хамтарсан Засгийн газар байгуулах асуудал амжилттай болсон тул өнөөдөр
11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулах тов
гарсан. Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө УИХ дахь намын бүлгүүд
хуралдан байр сууриа нэгтгэх юм байна. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгон, намын бүлгүүдийг
албан ёсоор байгуулна. Үүний дараа УИХ-ын байнгын хороодыг байгуулж,
Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж, улмаар Засгийн газрын бүтцийн хуулийн
төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна