С.Одонтуяа онцгойрчээ...

УИХ-ын 9 эмэгтэй гишүүний олонх нь Төрийн ордны дөрөвдүгээр давхарт албан өрөөтэй болсон байна. Ялангуяа АН-ын дөрвөн бүсгүй зэрэгцээ өрөөнд хаяа холбон төвхнөж амжжээ. Харин С.Одонтуяа гишүүн маань үеийнхнээсээ онцгойрч , гуравдугаар давхарт, баруун шатны харалдаа хуучин Р.Раш гишүүний сууж байсан өрөөнд орсон байна. Тэрээр тайлбарлахдаа “Би маш бээрэг болохоор наран талдаа цонхтой өрөө захиалсан” гэж хэлсэн байна. Мөн цахилгаан шат, цайны газартаа ойрхон зүгээр шүү гэсэн аж. Ийнхүү улс төрч бүсгүйчүүд маань албан тасалгаатай болж төвхнөж эхлээд байна. Мөн энэ 9 эмэгтэй гишүүн бүлэг байгуулах “Үүрэг” аваад байгаа юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна