УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Би хараарай, үзээрэй л гэж хэлнэ
2012/07/18
Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог системээрээ явагдсанаараа онцлогтой. МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс намын жагсаалтаар З.Баянсэлэнгэ гэх эмэгтэй сонгогдож, УИХ-ын гишүүн болсон нь олны гайхширалыг төрүүлж байгаа. Хороон засаг даргаас шууд УИХ-ын гишүүн болж гэнэт цоорсон З.Баянсэлэнгэ хатагтай Н.Энхбаярыг суллуулах өлсгөлөнг голлон зохион байгуулж түүний төлөө хэд хоног бороо шороонд балбуулан хэвтсэн гэдгийг санах хүн олон биз ээ. Ямартаа ч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ болон МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хэрэг мөрдөн байцаалтанд байгаа. Дээрх хүмүүст холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хяналтын прокурор Ц.Хашбаатар нийслэлийн Шүүхэд эсэргүүцэл бичсэн. Улмаар эл эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэх даалгаварыг анхан шатны шүүхэд өгсөн. Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж Улсын яллагчаас УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд ял оноохоор төлөвлөөд байсан билээ.Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодруулж цөөхөн асуултанд хариулт авлаа.

Таньд улсын яллагчаас ял төлөвлөөд байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

Шүүх хурал дээр Ц.Хашбаатар прокурор хэлж байсан ш дээ. “Энд яллагдагчаар татагдаж байгаа хүмүүс бүгдээрээ МАХН-ын гишүүд. Дээрээс нь дарга нарыг нь шалгасан тухайлбал: С.Удвалыг, Л.Цогийг шалгасан юм гараагүй тиймээс эд нараас бол гарцаагүй” гэж байсан. Ингэж намын харьяалалаар ялгаварлан гадуурхаж хэрэг тохох гэсэн оролдлогыг улсын яллагч яг шүүх хурал дээр өөрөө хэлж, байр сууриа илэрхийлж байсан. Шүүгч харин маш зөв шийдвэр гаргасан “энэ бол хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна”  гэж үзээд мөрдөн байцаалтанд буцаасан.  Мөрдөн байцаагчтайгаа би сонгуулийн өмнөхөн тааралдсан хэрэг хаана явж байгааг мэдэхгүй байна гэсэн юм ярьж байна лээ. Эндээс харахад хэрэг нь хаа яваа нь бүү мэд, гэм буруутайг нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад хүнийг гэм буруутай гэж өмнөөс нь ял өгдөг ийм хууль бус зүйл манайд тогтчихлоо шүү дээ.   

Мөрдөн байцаалтанд буцааж байна гэдэг чинь гэм буруугүй гэсэн үг бол биш.


Тийм л дээ. Энэ хүн гэм буруутай гэхээр тогтоогдоогүй, гэм буруугүй гэхээр яллагч нь гэм буруутай гээд дайраад байдаг. Тиймээс аль нэг талд эцэслэн шийдвэрлэхэд нэмэлт нотлох баримт байх хэрэгтэй. Мөн дээрээс нь гэрч байхгүй байгаа.

Гэхдээ та УИХ-ын гишүүн болохоор халдагшүй дархан байдалд орчихсон болохоор санаа зовохгүй байж магадгүй.


Энэ ганц миний санаа зовох асуудал биш. Давхар дөрвөн хүнд энэ асуудал яригдаж байгаа. Тэгэхээр гэмгүй хүмүүс ял авч болохгүй.  Хэн нэгэнд гомдол гаргасаныхаа төлөө, алга дарам цаас өгсөнийхөө төлөө ял авах юм бол өнөөдөр Монголд хууль зөв хөгжихгүй, шударга байж чадахгүй.

Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль байдаг. Таны хувьд жагсаал зохион байгуулсан чинь хуульд нийцсэн хэрэг байв уу?

Аливаа иргэн хувь хүн, ах дүү, амраг саданаараа нийлээд ямар нэгэн албан тушаалтан, байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт өгдөг. Тэр үед бөөнөөрөө яах гэж явж байгаа юм гэж загнидаг уу, үгүй. Яг түүндтэй адил бид нар хуулийн байгууллага хэн нэгэн албан тушаалтан, аль нэг улс төрийн намуудын хууль бус шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгсэл болсон юм биш үү гэж гомдол хүсэлт гаргаж өгсөн. Тэр үүднээсээ өнөөдөр эрүүгийн хэрэгт татагдаж яллагдагч болно гэвэл өрөөсгөл ойлголт. Хэрэв өнөөдөр чиний ч юм уу, чиний таньдаг хүний хүүхэд ч юм уу асуудалтай байгаад тэрний араас явсаныхаа төлөө эрүүгийн хариуцлагад татагдаж байвал хуулийн байгууллага өнөөдөр хаана ажиллаж байгаа гэдэг нь тодорхой болно.  Яс юман дээр тэр бичлэгийг эргээд үзэх юм бол хэдэн эмээ өвөө нар л байгаа ш дээ.

Хороон засаг дарга гэнэтхэн Их хуралд ороод ирэхээр гайхах хүн цөөнгүй байгаа байх?

Тийм юм ажиглагдаж байгаа. Өнөөдөр Баянсэлэнгэ гэж хүн хэн бэ гэж анзаарахаасаа илүүтэй парламентад яагаад ороод ирвээ гэдэг талаас илүү анхаараад байгаа юм.  Ард түмний төлөөлөл парламентад суух ёстой. Хоньчин, малчин, тариачин гээд л сууж байсан шүү дээ. Сүүлийн 20 жил энэ жишиг алдагдчихсан. Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтанууд л парламентад ордог юм биш шүү дээ. Ер нь намайг хэн бэ гэдгээр нь бус яах гэж парламентад орсон бол гэдэг талаас нь анзаарч янз бүрийн өнцгөөс нь харж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бичиж байгаа нь үнэн.

Таныг өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад хүн амьны хэрэг нуусан гэх үндэслэлээр халагдсан гэсэн. Энэ  үнэн үү?

Энэ талаар би мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нь үнэн. Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсэд ажиллаж байсан. Би алдаа гаргасан нь ч гэсэн үнэн. Гэхдээ хүмүүсийн хэлээд байгаа шиг тийм алдаа би гаргаагүй. Найз нөхөддөө тусалсан алдаа өнөөдөр хүн амьны хэрэг нуун далдалсан, авилгал энэ тэрийн хэмжээнд хүрэхгүй байх гэж бодож байна. Хүн амьд яваа л юм чинь алдаа гаргах байх. Засаж болох алдааг бол гаргаж болно. Тэр бол амьдралын туршлага надад олон зүйл зааж өгсөн. Тухайн үед би залуу байлаа, ажилтай гээд оодорч явсан юм. Албан ажлаа гэж бодолгүй найз нөхөдөө л гээд тусалсан нь миний амьдралын хамгийн том сургамжтай үе байсан байх. Энд ганцхан би буруудахгүй, би найз нөхөдийнхөө өмнөөс хариуцлага хүлээж өөрийгөө хэлмэгдсэн гэж бодож байна.

Цагдаагийн байгууллагад тангарага өргөж ажилд орсон, сая  бас УИХ-ын гишүүний тангарага өргөлөө. Найз нөхөдөөсөө болоод та өмнөх тангарагаасаа няцсан, энэ удаад бас найз нөхөдөө бодоод явчих юм биш биз? 

Тэрийг цаг хугацаа харуулах байх аа. Хар. Би хараарай, үзээрэй л гэж хэлнэ.

Таны боловсрол, ажилласан туршлагын хувьд?
Арван жилээ төгсөөд Дархан хотын анагаахыг төгссөн. Дараагаар нь Цагдаагийн академийн сонсогчоор төгсөж эрхзүйч мэргэжилтэй болсон. Хуулийн байгууллагад 3 жил ажиллаж байгаад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад, хорооны засаг дарга, халамж үйлчилгээний хэлтэст хүн ам хариуцсан мэргэжилтэн гээд албуудыг хашиж байсан.
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Монголын сайхан ээжүүдийн нэрийг гутаагч алуурчныг хамгаалж нуун дарагдуулагч Монголын цагдаагын нэрийг уландаа гэшигсэн төрийн луйварчинг өмөөрөгч боловсоролгүй амьтан миньээ нүдээ засхаас нүглээ наминчилж төрөөс сайн дураараа огцорвол чамайг овоодоо эх хүний жаахан ч болсон үнэр байна гэж магтая хөөрхий дөө даанч яана даа хэлэх үг алга эвий эвий Ж____Р минь
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • Монгол
    Засгийн газрын ордонг та нар хүн төөрхөөр гэж бодж байна уу ээ чааваас Монголлын төрд ард түмний төлөөлөл гарч болдоггүй юм уу Монголын ихэнх нь ядуу амьдарч байгаа өнөөгийн нийгэмд бидний дундаас нэг ч гэсэн хүн гарсанд харин та нар баярлавал яасан юм бэ Замын ноход хуцдагаараа хуцаж л байг Жингийн цуваа явдгаараа явж л байна †
    2012 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin
    enemaliig turd orohoor mongol tur bur buzartlaa yana daa enhbayariig umuuruud uheh gej bn bizdee zuv buruug yalgadaggui tenegiig hurald bish galzuugiin emnelegt hevtuulbel taarna
    2012 оны 07 сарын 19 | Хариулах
  • maanag malmulguu muu yumandaa ene chini sain baigaa xulgaich enxbayariig omoorch gudamjind xevtej baigaad ix xurald orchixloo sh dee enenii xuuli xiix gej yu baisan yum ordon dotor jugee oloxgui yavaa manguu mal
    2012 оны 07 сарын 19 | Хариулах
  • yamar teneg avgai ix xurald orchixov chi sanalaaraa tatgalj chamd ix xurald xiix ajil baixgui xereldex xun ch baixgui gudamjindaa l ajilla chamaig xen ch tooxgui javaan yum
    2012 оны 07 сарын 19 | Хариулах
  • tsagdaa bsan gj uu shal t1
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • naadah chine ul buteh gar busuu orgoson tangaragaasaa nytssan hogiin amitan bnshdee
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • хөөу
    2 өрөө байр худалдаж авна
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • харин тийм шүү энэмуу мангар хүүхэн УИХ-ын гишүүн болсон гэхээр итгэж өгөхгүй юм ааа
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • тэнэг авгай энэ бид хоёр юугаа ч мэдэхгүй малууд ш дэээ
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
Сонин хачин