
Өнөөдөр 11 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал эхэлсэн. Яг одоогоор Сүхбаатар дүүргийн шүүхэд явагдаж байгаа уг хурал түр завсарлаад байна. Өмнө нь хэд хэдэн удаа хойшлогдсон Н.Энхбаяр нарын шүүх хурал хамгийн сүүлд 6-р сарын 21-нд болохоор товлогдсон ч шүүгдэгч Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсон, тодруулбал өмгөөлөгч Б.Оюунбилэгээс татгалзаж, О.Сайнгэрэлээр өмгөөлүүлэх болсон тул хурлыг хойшлуулж байсан.
Тэгвэл шүүх хурал завсарлахын өмнө Н.Энхбаяр дахин нэг шинэ өмгөөлөгч авснаа танилцуулсан байна. Экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгчөөр С.Нарангэрэл ажиллах боллоо. Бид шүүх хурлын явцыг шуурхай мэдээлэх болно.
Өнөөдрийн хуралд Н.Энхбаярын хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар хуралд шүүгдэгчээр оролцоно. Мөн шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, О.Сайнгэрэл, С.Нарангэрэл нар ажиллах юм байна.
Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 243.2 дугаар зүйл ангиар буруутгажээ. Харин шүүгдэгч Ж.Мягмаржаргалд “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг давтан зохион байгуулсан” гэх зүйл анги нэмэгдсэн болохыг Сүхбаатар дүүргийн шүүх цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна