
Иргэний зориг-Ногоон намын Улс төрийн зөвлөл саяхан хуралдаанаа хийж УИХ-ын сонгуульд хэрхэн оролцсон талаараа дүгнэн хэлэлцсэн юм. Энэ үеэр намын дарга Д.Энхбаттай холбоотой асуудлыг гишүүд хөндөж УИХ-ын сонгуулийн чухал үйл ажиллагааны үеэр удирдан зохион байгуулах үүргээсээ татгалзаж, намаа хаяж явсныг гишүүд нь шүүмжилж, хариуцлага тооцох ёстой гэж үзэн түүнийг намын даргаас нь огцоруулахаар шийдсэн гэнэ. Гэхдээ уг асуудлыг ИЗНН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны болон Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон сурагтай. Ямартаа ч Д.Энхбат дарга өөрөө өрсөлдөөгүй, өрсөлдсөн хэдээс нь ганц ч суудал аваагүй, азаар намын хэдхэн хувийн саналаар хоёр эрхэм нь төр түшилцэх болсон. Тэгээд бас болоогүй нэг мэнгэтэй нөхөр нь дээлээ нөмөрчих гээд байгаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна