Хэрүүлээ зодоон бүр болохгүй бол тэмцэл...
2012/07/17
Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ялалт байгуулсан. Гэтэл тэдний өрсөлдөгчид болох АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар аймгийн сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан билээ. Учир нь МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд архи, бэлэн мөнгө тараасныг шүүхээр тогтоосон байна. Үүнээс үүдэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар УИХ-ын гишүүн болох үгүй нь одоо болтол тодорхойгүй болоод байгаа. Тиймээс энэ хоёр нэр дэвшигч “АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарын шүүхэд хандсан хүсэлт, баримтууд нь ямар ч үндэслэлгүй, бас харьяалалгүй шүүхэд хандсан, хариуцагч нарыг оролцуулалгүй шүүх хурал явуулсан” гэж үзэн Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж байгаа аж. Хэрэв СЕХ тэдний шаардлагыг хүлээж авахгүй бол Олон улсын парламентын холбоонд хандана гэдгээ С.Чинзориг, Н.Төмөрхүү нар бас мэдэгдээд бөөн юм болсон.  Харин Олон улсын парламентын холбоо гомдол гаргагч нэр дэвшигчдийн талд шийдвэр гаргавал Монголын шүүх асуудалд гоомой, хайхрамжгүй хандсан болж таарна. Бас, гадаадад Монголын шүүх хэт нэг талдаа үйлчилдэг гэж дүгнүүлж бүр баалуулна. Тэгвэл яах вэ. Мэдээж хэрэг шүүх нэр хүндээ алдахгүй нь тулд гаргасан шийдвэртээ бат зогсож тэнэгтэнэ. Тэгээд ч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын “Хар чингис” гэх архи хөдөөгүүр тараасныг бор дарснаас хүртсэн хэдэн хөрслөг залуу хуулийнханд ам нээчихсэн байдаг. Тиймээс одоо яалтай ч билээ. Хэн хэнийх нь л зөв болоод байдаг. Тэгэхээр хэрүүлээ зодоон бүр болохгүй бол тэмцэл болго тэгээд хүчирхэхгүй бол өлсгөлөн зарла гэж нэг үг гараад байгаа байх аа.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин