
Эх сурвалжуудын хэлж буйгаар АН-ын удирдлагууд наадмын өдрүүдэд хоорондоо ярилцаж, "бялуу" хуваах тохироогоо хийсэн байна.Ингэхдээ Ерөнхий сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний яам тэргүүтнийг "Алтан гадас" фракц, Нийслэл хотын захиргааны удирдлага болон Зам,тээвэр, Барилга Хот байгуулалтын Яам, Хөдөлмөрийн Яамыг Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракци, УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын удирдлагыг З.Энхболд тэргүүтэй "Ардчилсан хүчний Холбоо", Хууль зүй, дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яамыг Х.Тэмүүжин тэргүүтэй "Нэг Ардчилал" клуб тус тус удирдах болсон аж. Харин МАХН, МҮАН-ын эвсэлд шадар сайд, Батлан Хамгаалах Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам тэргүүтэй 3-5 яам оногдох бололтой. АН-ын удирдлагууд Засгийн Газрыг "хуваах" үеэр нэгэн сонирхолтой шахалтыг МоАХ-ы дарга Х.Баттулга хийжээ. Тэрээр "М-Си-Эс-ээс илт хамааралтай нөхдүүдийг Засгийн Газарт оруулахгүй байх хэрэгтэй. Энэ болзлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэний үндсэн дээр л би Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болохыг дэмжинэ" хэмээн өгүүлсэн байна. Тэгэхээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон болохоор “М-Си-Эс”-т хамааралтай нөхдүүд засгийн гадна сууж таарах нь дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна