
УИХ-ын гишүүд болон дүнтгэр, бандгар засаг дарга нар ар араасаа шүүхийн хаалга ээлжлэн татсаар л байна. Зарим нь бүр ял сонсохдоо тулж байгаа бололтой дог шүү. Хороон засаг даргаас шууд УИХ-ын гишүүн болж гэнэт цоорсон З.Баянсэлэнгэ түшээ болон МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хяналтын прокурор Ц.Хашбаатар нийслэлийн Шүүхэд эсэргүүцэл бичжээ.Эл эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэх даалгаварыг анхан шатны шүүхэд өгсөн байна. Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн буруутгаж байгаа юм. Тиймээс Улсын яллагч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд зургаан жилийн ял төлөвлөжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна