Бас нэг засаг ноёнг өнөөдөр...
2012/07/17
Бас нэг болдоггүй, цадигаа алдсан засаг ноёнг өнөөдөр шүүхээр болжээ.
Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүх хурлын танхимд болох аж.  Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг Улсын ерөнхий прокурорын газраас дахин эрүүгийн хэрэгт татан шалгах үүргийг АТГ-т өгснөөр түүнийг дахин шалгаж эхэлсэн билээ. Түүнийг өмнө нь АТГ-т шалгаж байсан ч  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  хэмээн хэрэгсэхгүй болгож  байсан юм.  Гэвч хэргийг  хэрэгсэхгүй болгосон  хяналтын шатны шийдвэрийг тус аймгийн иргэдийн төлөөллүүд эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийж байсан удаатай. Тэдний өгсөн мэдээллээр бол Э.Цасчихэр нь Увс аймагт  хоёр жилийн өмнө барихаар төлөвлөсөн Нарийн голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын ажил гүйцэтгэх  ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлсэн, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихдаа дөрвөн давхар болгосон зэрэг олон хууль бус  үйлдлүүд удаа дараа үйлджээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин