
ИЗНН-аас намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн азтай дамшиг бол С.Дэмбэрэл. Гэвч тэрээр УИХ-ын гишүүний батлахаа гардсан ч дээлээ нөмөрчих гээд сандарч суугаа. Тодруулбал УИХ-ын эрхэм түшээ С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын даргаар олон жил лаглайн суухдаа эрх мэдэл энэ тэрээ урвуулан ашиглаж төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч хувьдаа ашигласан хэрэгт холбогдоод байгаа аж. Тиймээс түүнд эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн ч Хан-Уул дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан гэх. Ямартаа ч УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон ч хаацайлагдаад хэрэг нь шийдэгдэхгүй байдаг тэр заалтыг хүчингүй болгосон болохоор С.Дэмбэрэл гишүүн гэм буруутай нь тогтоогдвол саарал ордны биш аавын хаалга татах нь тодорхой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна