Ард түмэн ялах уу, аль эсвэл...
2012/07/13
Сонгуулийн ерөнхий хорооныхон МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэж авахаас татгалзсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс экс ерөнхийлөгч Сонгуулийн ерөнхий хорооны дээрх шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа бөгөөд дунд суудлын хуралдаанаараа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх. Гэвч Н.Энхбаяр одоогийн байдлаар УИХ-ын гишүүн болох боломжгүй юм. Учир нь энэ сарын 18-нд товлогдсон Сүхбаатар дүүргийн шүүх хурлаар түүнийг гэм буруутай эсэхийг шүүж эцсийн байдлаар ял оноох эсвэл цагаатгах ёстой. МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр чухам ямар мэхээр даван гарч, УИХ-ын гишүүний тангараг өргөх гээд байна вэ гэдэг нь улстөрийн хүрээнийхэн болон ард түмний дунд олон таамаг дэвшүүлж, мэтгэлцээн маягийн юм өрнүүлээд байна. Улстөрчдийн олонх нь “Хэрвээ шүүхээс Н.Энхбаярыг гэм буруугүй гэж шийдвэрлэвэл Монголын шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдарч, Ерөнхийлөгчийн шүүхийг шинэчлэхийн төлөө хийж байгаа ажлыг баллуурдсан хэрэг болно” гэж үзэж буй. Нөгөө талаас түүнийг ард түмэн гэм буруугүй гэж үзэн цагаатгаасай, монголын шүүх шударга байгаасай гэж битүүхэн найдлага тавин суугаа. Ямартаа ч Н.Энхбаярын эргэн тойрон дахь үйл явдал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна. Тэр болтол тавхан хоногийн зай үлдээд байна. Ард түмэн ялах уу, аль эсвэл...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • avilgaliin dinozavr
    2012 оны 07 сарын 19 | Хариулах
  • энх баярыг явал гэж зүгээр суллана биздэээ
    2012 оны 07 сарын 18 | Хариулах
  • Enhbayariig horidoggui yum bol ard tumen awilgaliig hezee ch ustgaj chadahgui gesen aidast awtah bolno barij shudargaar shuuj horij chadwal tsaashdiin idej uuh awilgachid aih bolno enhbayariin idej uusan ni henii ch nuden deer il baihad yagaad horij barij boldoggui yum be
    2012 оны 07 сарын 15 | Хариулах
  • Enhbayr guai buruugvi uchraas yal avahgvi shvv de zohiomaol hereg gj itgej bn shvvh shudatga baiwal ta yalna ard tvmen yalna tandaa amjilt hvsie taniig hvndelj yawdag shvv
    2012 оны 07 сарын 14 | Хариулах
Сонин хачин