Наадмаар юу өмсөх нь чухал биш
2012/07/11
Энэ оны сонгуулиар УИХ-д сонгогдсон 9 эмэгтэй гишүүний нэг Г.Уянга түүний нөхөр А.Баатархуяг нартай Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна бусад иргэдийн адил алхаж байхад нь таарч, хэсэг хөөрөлдлөө. Яг энэ үед наадмын нээлт дуусч, үзэгчид хуушуурын асрууд руу хошуурч, хөл хөдөлгөөн эрс нэмэгдээд байсан юм.

“Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийг удирдаж, “гудамж”-нд бор зүрхээрээ тэмцэж явсан шавилхан бүсгүй төр түшилцэх болсонд олон хүн баярлаж байна. Гэхдээ хамгаас илүүтэй Г.Уянга баяртай байгаа нь дамжиггүй. Энэ ч утгаараа Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам түүний хувьд дахин давтагдашгүй сайхан байж таарна. Бид наадамчин олны шахцалдаан дунд хэсэг ярилцлаа.

 УИХ-д сонгогдсонд баяр хүргэе. Энэ жил таны хувьд их онцгой баяр болж байгаа гэж бодож байна. Наадмын нээлтээ үзэж сонирхов уу? Эсвэл одоо ирж байна уу?

Мэдээж, сайхан байлгүй яахав. Би амьдралдаа анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэт асарт сууж наадам үзлээ. Төрийн хүндэтгэлийн баяр гэдэг утгаараа гишүүд заавал ирж, ард түмэнтэйгээ хамт байх учиртай юм байна. Ямар ч байсан нээлтээ үзчихээд, төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойрч, наадмын хуушуураа идчихээд явж байна.

Энэ жилийн наадмын хуушуур амттай байв уу?

Тэгэлгүй яахав, улам сайхан амттай болжээ.

Наадмын гоёлынхоо тухайд?

Энэ жил улсынхаа их баяр наадамд тусгаалан зориулж гоёл зэхэж хараахан амжсангүй, урьд нь өмсдөг байсан дээлээрээ гоёж байна. Наадмаар юу өмсөх нь чухал биш, миний сэтгэл санаа маш сайхан өөдрөг байна. Монголчууд бид шинэ төрөө сонголоо, хуртай, нартай сайхан наадам болж байна. Бүх зүйл сайхан болох байх аа.

Хүүхдүүд тань бас энд ирсэн үү?

Уг нь манайх жил бүр гэр бүлээрээ 11-ний өдөр цэнгэлдэхээ тойрдог уламжлалтай. Энэ жил аавын маань бие тааруу учраас гэр бүлээрээ наадмын талбай явж сэтгэл түвдсэнгүй. Төрийн хүндэтгэл гэдэг утгаараа бид хоёр л ирлээ.

Танай гэр бүлийн дэмждэг бөх хэн бэ? Хурдан морь сонирхдог болов уу?

Яг үнэнийг хэлэхэд энэ талаар их маруухан хүмүүс. Би Сүхбат аваргыг маш их дэмждэг байсан учраас барилдахаа больсноос хойш бөх сайн мэдэхээ больсон. Харин манай хүн бөхийн барилдааны сүүлийн 4 давааг байнга үздэг. Би Сүхбаатар нутгийнх хирнээ морь ч сайн мэдэхгүй. Гэхдээ манай эвслийн бүлэгт алдарт уяач Ч.Улаан сайд бий. Ч.Улаан сайд уяан дээрээ зочлохыг урьсан, энэ жил анх удаа Хүй долоон худаг руу явж морь үзнэ.

За баярлалаа, Уянга гишүүнээ.

Сайхан наадаарай. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • ug ni mundag huuneh daanch
    2012 оны 07 сарын 26 | Хариулах
  • yadaj naad teneg zutrhtei tsunhee solioch
    2012 оны 07 сарын 12 | Хариулах
  • teneg huuhen chamaig gishuun bolson gej bodohoor oi gutaad baihiin
    2012 оны 07 сарын 12 | Хариулах
  • uyangaa
    ulaan ta 2 yasan surhii boloo we kkkk
    2012 оны 07 сарын 12 | Хариулах
Сонин хачин