Бүлгийн даргаа сонгов
2012/07/10
Наймаас дээш суудалтай улстөрийн хүчин, эвсэл бүлэг байгуулах эрхтэй байдаг. Энэ удаагийн сонгуулиар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл парламентад 11 суудалтай болсон. Тиймээс Шударга ёс эвслийн парламентад сонгогдсон гишүүд бүлэг байгуулж анхны хуралдаанаа өчигдөр үдээс хойш хийсэн билээ. Уг хурлаар ирэх дөрвөн жил олонхийн суудал авсан АН-тай хамтарсан засгийн газар байгуулан ажиллах талаар болон УИХ дахь бүлгийнхээ даргыг сонгосон юм. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн УИХ дахь бүлгийн даргаар УИХ-ын эрхэм гишүүн Д.Тэрбишдагва сонгогдсон бол  УИХ-ын гишүүн Н.Батцэрэг бүлгийн дэд даргын албан тушаалд суухаар болсон юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин