
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийж ирэх дөрвөн жил засгийн газрыг хамтран удирдах намаа сонгосоноо дуулгалаа . Ардчилсан намын даргын тайлбарласнаар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ардчилсан намд санал тавьж, хамтарсан Засгийн газар байгуулахад эвсье гэсэн байна. Тийм учраас Ардчилсан нам нь Шударга ёс эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах асуудлыг наадмын дараа зарлах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ажээ. Ямартаа ч өнгөрсөн дөрвөн жил МАНАН байсан бол ирэх дөрвөн жил “ШУДАРГААН” болох нь тодорхой бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна