
Саяхан МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдаж, цаг үеийн асуудал хэлэлцэхээс гадна намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцжээ. Учир нь МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга У.Хүрэлсүх намаа ялуулж чадаагүй тул огцрох хүсэлтээ намын дарга С.Батболдод гаргасан байна. Улмаар тус намын Удирдах Зөвлөл түүний хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Тэрээр огцрох хүсэлтээ намын даргадаа тавьж "МАН-ын Дүрмийн дагуу, өөрийн хүсэлтээр МАН-ын ЕНБД-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө намынхаа Удирдах Зөвлөлд гаргаж, шийдвэрлүүллээ. Дөрвөн жилийн хугацаанд хамтран ажилласан намын журмын нөхөд, итгэл, сэтгэл, урмаар дэмжиж байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!" гэжээ. Харин түүний оронд НАМЗХ-ы Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ хэмээх залууг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна