
УИХ-ын болон Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуульд нэр дэвшсэн хэд, хэдэн эрхмүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Тэдгээр хүмүүст Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгуулийг зохион байгуулалттай будлиантуулсан, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан. Мөн санал хураалтын явцад хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор сонгогчдын нэрсийн жагсаалтыг давхардуулсан зэрэг асуудлаар шалгаж байгаа аж. Тухайлбал: МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзоир, Увс аймагт Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхон аймагт О.Содбилэг, Дархан-Уул аймагт Д.Хаянхярваа нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Дээрх үндэслэлтэй холбоотой 10 гаруй хэргийг шалгаж байгаа бөгөөд мөн эдгээр хэргүүдэд нийслэл, аймаг, дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна