
Д.Баттулга зуун хувийн саналаар НИТХ-ын даргаар сонгогдон, ИТХ-ын тамгыг дөнгөж саяхан хүлээн авлаа. Тэрээр “Энэ удаад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд АН анх удаа нийслэлийн иргэдийн хуралд олонхийн суудал авч өөрийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлэх, сонгуулийн үеэр гаргасан мөрийн хөтөлбөрөө амьдралд хэрэгжүүлэх маш том өндөр хариуцлагыг хүлээж байгаа юм. Нийслэлчүүд маань энэ удаа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, АН-д итгэлээ өглөө. Мэдээж биднээс маш их зүйл шаардана гэдгийг би ойлгож байгаа. Биднээс маш их зүйлийг хүснэ гэдгийг би мэдэж байгаа. 4 жилийн дараа Нийслэлчүүд АН-аас нэхэх нэхэл нь маш хатуу байх болно гэдгийг бид бас ойлгож байгаа. Үүний тулд бид нар ажиллах л ёстой. Бидэнд маш их эрч хүч шаардагдах ёстой. Тэр утгаараа энэ итгэлийг хүлээж, эв түнжингээ хадгалж, хоёргүй сэтгэлээр зүтгэхийг иргэдийн хурал дахь АН-ын төлөөлөгчдөөсөө хүсэж байна. Бидний сайныг минь дэмжээд саарыг маань засаж хуулийн хүрээнд хандаж ажиллахыг иргэдийн хуралд суудалтай бусад нам эвслүүдэд уриалж байна.” гэсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна