Шинэ гишүүдийн баяр
2012/07/06
Монгол улсын 6 дахь парламентын анхны хуралдаан хуртай сайхан өдөр, ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Монгол улсын их хурлын тухай хуульд зааснаар парламентын анхдугаар хуралдааныг сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон, зарлаж хуралдуулах ёстой. Анхдугаар хуралдаанаар шинэ парламент шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, УИХ-ын дарга, дэд даргыг сонгох, байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, байнгын хороодын дарга нарыг сонгох, Ерөнхий сайдыг томилох, ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах, ЗГ-ын гишүүдийг томилох гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
Харин өнөөдөр УИХ-д сонгогдсон 69 гишүүн тангарагаа өргөж, төрийн туганд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлаар санал хураалт явуулж,  100 хувийн саналаар дэмжиж, 6 дахь парламентад анх удаа алхны дуу сонсогдлоо. Хуралдааны дараа шинэ “ангийнхан” анхны зургаа татуулж, Сүхбаатарын талбайд байрлах Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснийхээ дараа Төрийн ордны урд хаалгаар эргэн орсон юм.
Ийнхүү УИХ-д анх удаа сууж, хууль батлалцан, төр түшилцэх болсон шинэ залуу гишүүд,  улиран сууж байгаа улстөрчдийн хувьд баяртай, хуртай нэгэн өдөр өнгөрч байгаа бол, бүрэн эрх нь дууссан гишүүд өрөөгөө суллаж, дараагийн эзэнд нь хүлээлгэж өгч байгаа харагдана лээ.





Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • shal debil yumnuud oorsdoosoo ichdegguim baihda ter uvsiin 2 luivarchin ter dund yavjiishd bur harahaas oi gutjiin uhchiisen pizdanuud
    2012 оны 07 сарын 07 | Хариулах
  • kkkkpad har nuhdvvd tsaraiga harlatal ard tvmniig hoshigruuljde gudamjand
    2012 оны 07 сарын 06 | Хариулах
  • үнэн тэнэг гарууд энэ жилийн сонгууль юу вэ тэнэг гарууд
    2012 оны 07 сарын 06 | Хариулах
  • bvgd mongonii nvdtei
    2012 оны 07 сарын 06 | Хариулах
  • iish chaavaas ed nariin baij bgaa tsaraig ni ee
    2012 оны 07 сарын 06 | Хариулах
Сонин хачин