Шинэ УИХ-д Ерөнхийлөгчийн хэлсэн анхны үг
2012/07/06
УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөлөө

УИХ-д сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүний тангарагыг уншиж, бусад гишүүд даган уншлаа. Тэд “Монгол УИХ-ын гишүүн би, ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүнийхээ үүргийг чин шудрагаар биелүүлэхийг тангаргалъя” хэмээн ард түмэн, төрийн сүлднийхээ өмнө ийнхүү тангарагаа өргөлөө.
Гишүүд гарын үсгээ зурж, хүндэтгэл үзүүлсний дараа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ парламентад хандан анхны үгээ хэллээ. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын эрхэм гишүүдээ, та бүхэн хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэхээ баталж, төр түмэндээ тангарагаа өргөлөө. Манай ард түмэн, сонгогчид УИХ-ын энэ бүрэлдэхүүн, гишүүн нэг бүрээс асар их зүйлийг хүлээж байгаа. Юуны өмнө хууль, шударга ёсны хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хүлээж байна. Энэ ажлыг УИХ-ын гишүүд өөрөөсөө эхэлнэ гэж харж байгаа. Шударга ёс хэлснээр биш хуулийн хэрэгжилтээр хэмжигддэг. УИХ-д шинээр сонгогдсон гишүүд та бүхэнд баяр хүргэе” гэлээ. Үүний дараа УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл шинэ парламентын анхны хуралдааныг удирдан явуулж, 69 гишүүний дунд санал хураалт явуулж тогтоолын төслийг 100 хувийн саналаар баталлаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • erka
    shal hudlaa tangarag dotroo 4 jiliin daraa yaj terbumtan bolohoo bodoj bga shde
    2012 оны 07 сарын 06 | Хариулах
Сонин хачин