Ч.Ганхуяг хүн хохироосон уу?
2012/07/05
Ч.Ганхуяг хүн хохироосон уу?
Ц.Эрдэнэсайхан Ч.Ганхуягын сонгуулийн менежерийн тавьсан саналын дагуу Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нарын ард иргэдтэй хийсэн уулзалтуудыг 14 удаа хөтөлж, нэг удаагийн уулзалтыг 200 мянган төгрөгөөр үнэлнэ гэсэн аман гэрээ байгуулсан байна. Улстөрчид урьдчилгаа болгож түүнд 500 мянган төгрөгийн хөлс олгосноос хойш үлдсэн 2,3 сая төгрөгийг өгөхгүй “луу унжиж” байгаа гэнэ. Тэрээр УИХ-д өрсөлдөж байгаа, Сангийн дэд сайд Ч.Ганхуягт итгэсэн учраас бичгээр гэрээ байгуулаагүй байна. Хоорондоо ярьж шийдэх ийм асуудлаар Ц.Эрдэнэсайхан хэвлэлд хандсан учир нь 1-т УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр улстөрчдөд ажиллаад хөлсөө авч чадаагүй олон хүний дуу хоолой болох 2-т хүндэтгэх шалтгааны улмаас нэн даруй 2,3 сая төгрөгийн хөдөлмөрийн хөлсөө авах юм. Нэр дэвшигч Ч.Ганхуяг болон түүний сурталчилгааны баг хүнд өвчтэй ээжийгээ яаралтай мэс засалд оруулахын тулд энэ ажлыг хийж байгаа гэдгийг мэдэж байсан гэж Ц.Эрдэнэсайхан ярьж байгаа юм. Түүний ээж гурван жилийн өмнөөс хэвтэрт орсон бөгөөд Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төвд хөлийн үеэ солиулах мэс засал хийлгэхээр хүлээж байгаа юм байна. Ц.Эрдэнэсайханы хэлж байгаагаар Ч.Ганхуяг гишүүн МАН-ын удирдлага болон Ц.Цогзолмаа гишүүн дээрх хөлсийг төлөх ёстой гэж хариулжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин