НИТХ-ын сонгуулийн дүн гарлаа
2012/07/05
Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-ын сонгуулийн нэгдсэн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. Дүүргүүдээс дөрвөн өдрийн өмнө эцсийн байдлаар ирсэнд өөрчлөлт ороогүй байна. АН сонгогчдын 35,59, МАН 26,09, “Шудрага ёс” эвсэл 22,08, ИЗНН 8,05 хувийн санал авсан байна. Бусад намууд 5 хувийн босгодоо хүрэхүйц санал авч чадаагүй тул НИТХ-д суух эрхгүй үлдээд байгаа аж. Мөн намын жагсаалтаар АН зургаа, МАН дөрөв, “Шудрага ёс” эвсэл дөрөв, ИЗНН нэг суудал тус тус авсан байна.
Намын жагсаалтаар НИТХ-ын төлөөлөгч болох эрх авсан хүмүүс:
Ардчилсан нам
1.    Э.Бат-Үүл
2.    Д.Баттулга
3.    Н.Гантөмөр
4.    П.Батчимэг
5.    А.Гантулга
6.    Д.Хүрэлбаатар
Монгол Ардын нам
1.    Г.Мөнхбаяр
2.    Т.Гантөмөр
3.    Д.Амарбаясгалан
4.    Б.Саранчимэг
“Шудрага ёс” эвсэл
1.    Л.Шагдаррагчаа
2.    Н.Баяраа
3.    Д.Батбаяр
4.    С.Ононбаяр
Иргэний Зориг Ногоон нам
1.    Г.Ганхүү
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин