Ялагчдад баяр хүргэх байлаа
2012/07/04
УИХ-ын 16 дугаар тойрог Ховд аймагт бие даан нэр дэвшсэн Ш.Адьшаа, өмгөөлөгч О.Батжаргалын хамт  нам хүчнүүд сонгуулийн тухай хууль зөрчсөн баримтуудыг дэлгэлээ. Тэрээр 2012 оны сонгуульд Ховд аймгийн нийт сонсогчдын 32 хувийн дэмжлэгийг авсан ч  10 хувийн зөрүү буюу 300 хүний саналаар ялагдал хүлээсэн юм. Хоёр мандаттай тус тойргоос МАН-ын нэр дэвшигч С.Бямбацогт, МАХН-МҮАН эвслийн нэр дэвшигч Д.Батцогт нар 42,6 хувийн санал авч УИХ-д сонгогдсон.  Өмнө нь Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, УИХ-д нэр дэвшигч Ш.Адьшаа надад эргэлзээ төрөөгүй бол би ялагчдад баяр хүргэж, цэцэг барих байлаа гэж хэвлэлийн хурлаа эхлүүлсэн юм.
Улаанбаатартай зэрэгцэн ардчилсан хөдөлгөөн өрнүүлж байсан Ховдчууд  сонгуульд идэвхтэй оролцжээ. Нийт 92 хэсгийн хороотой Ховдын тойрогт санал хураалт дууссанаас 10-20 минутын дараа хэсгийн хороод сонгуулийн дүнгээ ирүүлж  эхэлжээ. Эдгээр хорооны дүнгээр нэр дэвшигч Ш.Адьшаа ялалт байгуулсан байна. Харин 22 цагаас санал тоолох ажиллагаа зогсонги байдалд орж, хэд хэдэн хэсгийн хороодын дүн бүр 24 цагаар хоцорчээ. Ховдод сонгууль хуулийн дагуу явагдаагүйг батлах явдал дээрхээс гадна хэд хэд гарчээ. Сонгуулийн хэсгийн хороод ажиглагчдад тэгш боломж олгохгүй, санал хураалтын үйл явцыг буулгасан дүрс бичлэгийг зөвхөн улстөрийн намуудын ажиглагчдад өгчээ. Ш.Адьшаа дээрх зөрчлүүдийг шалгаж өгнө үү хэмээн ном журмын дагуу Сонгуулийн хэсгийн хороонд хандсан байна.
Өмнө нь энэ нутгаас УИХ-д  туршлагатай парламентчдын нэг Д.Дэмбэрэл 5 удаа дараалан сонгогдож байсан. Энэ сонгуульд Д.Дэмбэрэл дарга намын жагсаалтын 3-т бичигдэж байгаа учир УИХ-д дахин сонгогдох нь тодорхой болоод байгаа билээ. Нутаг усандаа нэр нөлөөтэй энэ эрхэм бие даагчийг сонгохгүй байхыг уриалж явсан нь ёс зүйгүй явдал гэж Ш.Адьшаа үзэж байгаа юм. Бие даагч Ш.Адьшааг ард иргэдтэй уулзсанаас 30 минутаас 3 цагийн дараа Д.Дэмбэрэл дарга мөн газарт ирж бие даагчийг сонгох буруу хэмээн ард иргэдийг ятгаж байсныг батлах баримт бие даагчид бий гэнэ. “Пиар”-ын энэ аргыг “баллуурдах” гэх бөгөөд нэг ёсондоо өмнөх хүний хэлж, хийснийг үгүйсгэн, улмаар иргэдийн бодол санааг өөр зүйлд хандуулахыг ийн нэрлэдэг байна.
 Мөн МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт нэг намаас нэр дэвшигч аймгийн Засаг дарга Г.Нямдавааг орхин, өөрийн баз дүү МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Д.Батцогттой гэр бүлийн “тоглолт” хийж байсныг мэдэгдлээ. Ш.Адьшаа улс орны эрх ашиг гэр бүл, нутас усны эрх ашгаас ямагт дээгүүр байх ёстойг сануулсан юм.  Мөн түүний сонгуулийн штабт тагнах, чагнах төхөөрөмж суурилуулсан хэрэг ч гарсныг хэвлэл мэдээллийхэнд дуулгалаа.
Ш.Адьшаан өмгөөлөгч О.Батжаргал хүчингүй саналын хуудас, хүчингүй санал гэсэн хоёр өөр нэр томъёотой, хоёр өөр зүйлийг нэг гэж бүртгэсэн ноцтой зөрчил илэрснийг мэдэгдээд хүчингүй санал тоологдсон байж болзошгүй гэлээ. Тухайлбал 16 дугаар тойргийн 35 дугаар хэсгийн хороонд хүчингүй саналын хуудас 18, хүчингүй санал 22 бүртгэгджээ. Гэтэл энэ тухай мэдээлэл тойргийн хорооны нэгдсэн дүнд огт тусгагдаагүй аж. Дээрхээс гадна дэмжээгүй санал гэсэн ойлголт бий. Сонгогч аль ч нэр дэвшигч, намыг дэмжээгүй тохиолдолд саналын хуудсаа бөглөхгүй уншуулах тохиолдол байдаг бөгөөд энэхүү дэмжээгүй саналын тухай нэгдсэн дүнд мөн оруулаагүй дутагдал илэрчээ. Ховд аймгийн 5, 6, 7, 78 дугаар хэсгийн хороодод ирц хүрээгүй бол Үенч сумын иргэдийн санал 5-10-аар зөрсөн хэрэг ч гарсан байна.

Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн бас нэг хэрэг гарсан нь сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дууссаны дараа Ш.Адьшаан тухай гүтгэлгийн мэдээлэлтэй “Үнэн мэдээ” нэртэй хуудас тараасан байна. Энэ хуудсыг 15 настай хүүхэд тарааж явсныг цагдаагийн ажилтнууд саатуулсан бөгөөд хүүгийн эцэг нэр дэвшигч С.Бямбацогтын мэдлийн компанид гагнуурчин ажилтай хүн байсан нь анхаарал татаж байгаа гэнэ. Мөн МАН-ын ажилтан Дүгэржав гэгч Т.Адьшаан нэрээ татсан, эсвэл авилга, хээл хахуулийн хэргээр баривчлагдсан гэх мэдээллийг тарааж, сонгогчдыг бусниулж байжээ.  
Энэ мэт зөрчил гарсан ч Сонгуулийн тойргийн хороо саналын хуудсыг гар аргаар дахин тоолох шаардлагагүй гэж үзсэн байна. Т.Адьшаа дараа дараагийн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд ийм зөрчил, хууль бус хэрэг битгий гараасай гэх үүднээс дээрх баримтуудыг дэлгэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    Adishaa ugaasaa horchin uchiraas ogt suraggui bsan ch bi sain bga geed hevleleer zarlaad bsan ovoo gar daa Muu avilgachin
    2012 оны 07 сарын 08 | Хариулах
  • battsogt baraa ch ugui bsan gent l garad irsen jinhene luivar ingej bolku shde cex hurdan shiidej ogdo
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • unen shdee urdchilda dungeer adshia gartsan baisan gent l battsogt orood irsen icheesei ene luivarchid adsha gartsan bsaniin bugdere l medjaga shd
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
Сонин хачин