Шинэковуудын сонгуулийн балаг...

УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Увсад мөнгө тарааж, гарын үсэг зуруулсан гэж сонгогчид мэдэгдэл хийсэн билээ. Тус хоёр нэр дэвшигчийн сонгуулийн штабд ажилласан гэх хоёр залууг Увс аймгийн хууль сахиулагчид баривчилан хэргийг шалгаж байгаа юм байна. Увс аймгийн Тариалан сумын хэсэг иргэдийн гарын үсгийг авч, хорин мянгатын дэвсгэрүүдийг 100, 100-аар тараасан гэх бөгөөд тус мөнгөн дэвсгэртүүдийн баримтыг хуулийн байгууллагад хүлээлгэж өгөөд байгаа аж. Энэ мэтчилэн сонгуулийн булхиа, улс төрчдийн заль мэх илэрсээр байна. СЕХ болон хууль хяналтын байгууллагууд УИХ-д орох гэсэн цэвэр луйврын энэ үйл ажиллагаа, сонгуулийн үеийн зөрчил, гомдлыг сайн нягталж, гэм буруутай хүнд хариуцлага хүлээлгэх үүрэгтэй учир дүрмийнхээ дагуу шалгаж байгаа гэнэ. Цаашид Монголын төрийн нэр хүнд хууль хяналтын байгууллагуудаас шалтгаалах л үлдээд байгааг ард түмэн дуу нэгтэйгээр хэлж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна