
НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхгүй ялалт байгуулж Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга болох нь тодорхой болсон билээ. Ингээд нийслэл Улаанбаатар маань буурал толгойтой, ардын баатрын замналаар явж “Утаанбаатар” биш Улаанбаатар гэх нэрээ эргүүлэн авна гэнэ. Тэрээр байнга Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдож байсан ч нийслэлийн унаган “атаман” хүү билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд төрсөн нутаг өссөн газартаа нэр дэвшсэн юм. Цагаан толгойтой хэлэмгий доломгой, ардчилал гэж үргэлж хашгирч явдаг ардын баатар аль хэдийн хотын даргын ажилдаа орж төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн гэнэ. Э.Бат-Үүл хамгийн түрүүнд гэр хорооллын иргэдэд газрыг нь өмчлүүлж гэрчилгээ олгохоос хотын мэрийн ажлаа эхлэх аж. Үүний тулд шинэ албан тушаалаа хүлээн авмагцаа л гэр хорооллынхонтой уулзаж ярилцахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн Э.Бат-Үүл энэ өвөл Улаанбаатар хотоо утаагүй болгохын төлөө эцсээ хүртэл зүтгэж нийслэл хотын агаарыг цэвэр сайхан болгоно гэсэн байна. Нийслэлчүүд Улаанбаатарт үнэн сэтгэлээсээ хүчээ өргөх, шударга хүнийг сонгоно гэж байсан нь Ардын баатар Э.Бат-Үүл байсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна