Танилц таны элч нар №1
2012/06/30
Улсын Их Хурлын түшээгээр тодроод буй эрхмүүдийг бид тойрог тойргоор нь товчхон танилцуулах гэж байна. Эхний эрхмүүд бол УИХ-ын нэгдүгээр тойрог Архангай аймагт нэр дэвшин ялалт байгуулсан Н.Батбаяр, Б.Болор гэх АН-ын хоёр эрхэм юм.
Нямжавын Батбаярын тухайд УИХ-ын гишүүний сэнтийд ийнхүү 3 дахь удаагаа сонгогдоод байгаа юм. Манайхан түүнийг “Фортуна” Батбаяр гэвэл илүүтэй таних биз. Энэ нэр бараг түүний овог, таних тэмдэг болсон гэхэд болно. Москвагийн эдийн засаг статистикийн дээд сургуулийг төгссөн. Аж ахуйн ажлын туршлага дээрээ суурилан олон компани нийлсэн “Фортуна” группийг байгуулж өдгөө өөрийн овог болон нэрлэгдэхээр авч яваа бас ч хашир туршлагатай түшээдийн нэг.  
Мөн АН-аас нэр дэвшиж энэ суудалд тухлах эрхээ аваад байгаа Б.Болор бол нас залуу цус шингэн улс төрч. Уг нь энэ эрхмийг ингээд гараад ирнэ чинээ хэн ч санаж, бүр зүүдлэж ч байгаагүй биз. Хэдийгээр нас залуу ч улс төрийн нэлээдгүй туршлагатай нэгэн гэдэг. Тэрээр 30 настайдаа Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байсан төдийгүй Англид хоригдоод байсан Б.Хурцыг суллахад ихээхэн үүрэгтэй ажилласан гэж үздэг юм билээ. Түүгээр ч барахгүй энэ эрхэм үе залгамжилсан улс төрч. Өвөө Сэд-Очир Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан гэнэ лээ. Харин аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан гэхээр бас ч гэж итгэл хүлгээлгэхэд буруудах зүйлгүй байсан болов уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • mundag humuus bn lee manaihan demjsen
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • itgej bgaa shuu
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
  • amijilt eh orondoo ihiig hiij buteegeeree
    2012 оны 07 сарын 02 | Хариулах
Сонин хачин