
Сонгуулийн ерөнхий хороо албан ёсны дүнгээ танилцуулна энэ тэр гэсээр байтал нэг өдөр өнгөрөх нь бололтой. Уг нь урьд өмнөх сонгуулиудын дүн маргааш өглөө нь үүр цаймагц л гарчихсан байдаг санагдах юм. Тэр үед бүр энэ гайхуулаад байгаа мундаг санал тоолдог машин энэ тэр нь байгаагүй. Хэрүүл маргаан элдэв хэл ам дагуулдаг ч гэсэн гараар тоолоод болдог л байсан. Энэ удаагийн сонгуулийг өмнөх сонгуулиудаа бодвол эрхбиш хэл ам, үймээн самуунгүй болох болов уу гэтэл үгүй бололтой. Харин ч эсрэгээрээ өнөөх хэд чинь өдөржингөө санал тоолж байгаа гэх нэрийдлээр алга болсон. Сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр өнөөх хорчин зангаа гаргаж энэ тэнд хороо найруулж яваа болов уу гэх хардлага төрж буйг нуух юун. Ямартаа ч ард түмэн өнгөрсөн түүхээ сөхөж, дурсаж бас давтахыг хүсэхгүй байгаа шүү хорчин нөхдүүдээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна