Д.Амарбаясгалан: Одоогоор жагсаал цуглаан хийх ямар нэгэн ажил эхлээгүй
2012/06/29
Дөнгөж сая МАН-ын ОНХА-ны дарга Д.Амарбаясгалан сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “ Сонгуулийн хувьд зарим газар, тойргуудад будлиан гарсан. Хэнтий аймагт гэхэд санал тоолох машин нь гацаад зэргэлдээ сумаасаа өөр машин авч ирсэн байна. Тэрнээс болоод 30 орчим санал зөрсөн. Тэгтэл сонгуулийн явцад өндөр саналтай явсан Б.Ганбямба гишүүн маань 30 хүний саналаар ялагдсан гэх. Тэгэхээр үүнийг заавал нягталж үзэх хэрэгтэй байна. Бас нэг жишээ хэлэхэд Сүхбаатар дүүргийн 23-р тойргийн 7, 16-р хэсгийн хороод дээр зөрчил гарсан. Саналын хуудсыг тоолоход 1230 сонгогч саналаа өгсөн гэсэн. Тэгээд саналын хайрцагыг задлаад тоолоход  1760 саналыг хуудас гарч 500 гаруй хүний үл мэдэгдэх санал илэрсэн байгаа. Одоо Сонгино-Хайрхан дүүрэгт хяналтын тооллого хийж байгаа бөгөөд хяналтаар хэсгүүдэд дор хаяж 20 хүний санал зөрж байна гэсэн мэдээлэл бидэнд ирээд байгаа. Мөн Баянгол дүүрэгт санал тоолох машинаас гардаг билл дээрх саналын тоо зөрж байгаа тохиолдол гарч байна. Энэ талаар СЕХ-нд мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Мөн бусад намууд ч гэсэн санал тоолох машины талаар гомдолтой байгаа бөгөөд энэ тал дээр хамтарч ажилаач гэсэн санал тавиад байгаа. Зарим телевизүүдээр МАН-ын байрны гадаа маш олон залуус цугласан байна. Жагсаал цуглаан хийх гэж байгаа юм болов уу гэж байсан. Энэ тал дээр бид одоогоор жагсаал цуглаан хийх ямар нэгэн ажил эхлээгүй байгаа. СЕХ-ноос албан ёсны мэдээлэл, эцсийн дүнг зарласны дараагаар манай намаас байр сууриа илэрхийлэх болно.” гэсэн юм.     
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Zochin
    Xaraal idsen MAN budilaanaa boliochee yalagchaad odoo bolimoor yumoo
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Wowka
    AN yalsan todorxoishdee MAN odoo yalagdsanaa xuleen zuwshuurmuur yumaa
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Irgen
    MAN-ig Odoo boluulaachee songuuli budluulad bxiin
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Zochin
    Zawaarxaa boliochee MAN-in xuurnuudee dandaa l engej bxiin
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Bat
    Ардын намынхан АВИЛГАЛЫН биш АРДЧИЛЛЫН соёлтой гэдгээ харуулах түүх шийдвэрийн өмнө тулж ирлээ
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Bat
    Ардын намынхан АВИЛГАЛЫН биш АРДЧИЛЛЫН соёлтой гэдгээ харуулах түүх шийдвэрийн өмнө тулж ирлээ
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • харин тиймээ МАН-ынхан ялагдаад жагсаал хийэ онигоо болох юм биш биз ээээ
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • Zochin
    MAN-iin llruud yaahaaraa ingej zavaardag ban aa Dandaa ingej bdiin cda Utgagui llruud
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
Сонин хачин