
Пүрэв гарагт АНУ-ын гадаад бодлого, нүүр царайг хариуцсан Төрийн НБД Хиллари Клинтон нэгэн шинэ рекорд тогтоожээ. Энэ рекорд нь хувийн шинжтэй зүйл бус харин АНУ хэмээх их гүрний, сүр хүчийг үзүүлсэн явдал боллоо.
Тэрээр пүрэв гарагт Боейнг 757 онгоцоор Латви улсын нийслэл Рига хотод газарджээ. Ийнхүү Хиллари өмнөх бүх төрийн нарийн бичгийн дарга нараас хамгийн олон гадаад томилолт авсан буюу нийт 337 өдрийг гадаадад
enkhriish: өнгөрүүлсэн хүнээр тодорчээ. Хиллари Родхам Клинтон албаа авснаас хойш нийтдээ 100 өөр улсад айлчилсан бөгөөд Латви улс түүний төрийн нарийн бичгийн даргын хувиар зочилж буй 100 дахь улс болсон байна. Америкийн Төрийн департаментын мэдээлснээр өмнөх төрийн нарийнууд хамгийн ихдээ 96 улсад айлчилсан гэх мэдээллийг өгчээ. Харин Хиллари тэргүүн хатагтай байх үедээ АНУ-ыг төлөөлөн 122 оронд айлчилж байжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна