
Сонгуулийн ирц нь сонгогчдын улс төрийн идэвхийг харуулах нэг үзүүлэлт болдог. Тэгвэл Сонгууль-2012 өндөрлөхөд нийт сонгогчдын 60 гаруйхан хувь нь саналаа өгсөн гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байна. Гэхдээ албан ёсны мэдээллийг тун удахгүй гаргах юм. Ямартаа ч энэ байдлаараа бол урьд өмнөх сонгуулиудын үр дүнтэй харьцуулахад буурсан үзүүлэлтэй гарах юм. Тухайлбал 1996 онд 92,1%, 2000 онд 82,4%, 2004 онд 81,8%, 2008 онд 74,31% гэсэн үзүүлэлттэй байсан билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна