Сонгууль өндөрлөлөө
2012/06/28
2012 оны УИХ болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өндөрлөлөө.Өглөө 07.00 цагт эхэлсэн сонгуулийн санал хураалт ийнхүү 20.00 цагт дуусч,хуулиараа хэсгийн хороод хаалгаа барих ёстой юм.  Сонгуулийн ерөнхий хорооноос 17.00 цагт албан ёсоор мэдээлэл хийхдээ санал хураалтын цагийг сунгахгүй гэдгээ мэдээлсэн. Тиймээс  СЕХ хэсэг бүрээс ирсэн мэдээг нэгтгэн 21.00  цагт ирцийн эцсийн дүнг  нийтэд танилцуулна.Гэхдээ Сонгуулийн Ерөнхий хорооноос автомат машинд итгэх иргэдийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхийн тулд хяналтын тооллого явуулахаар болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл санал тоолох машинууд сонгогчдын саналыг тоолсон файлыг хэвлэж гаргана. Эндээс гарсан дүнг тойргийн хэсгийн хороо нь баталгаажуулж, тогтоол гаргаад тойргийн хороондоо хүргүүлэх юм. Хэсгийн хороод сонгуулийн саналын дүнгийн талаар тогтоолоо гаргасны дараа хяналтын хэсгийнхэн санамсаргүй байдлаар хоёр хэсгийн хороог сонгож гараараа тоолох юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • харин тийм тэгэхгүзй бол наадуул чинь яах ч юм билэээ
    2012 оны 06 сарын 28 | Хариулах
  • тэгэх нь зөв шүү
    2012 оны 06 сарын 28 | Хариулах
Сонин хачин