М.Цэндсүрэн: 18-наас хойшхи асуудлыг СЕХ-нд тавих шаардлагагүй
2012/06/28
УИХ, НИТХ-ын сонгуулийн үйл явцын талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 23-р тойргийн 14-р хорооны дарга  М.Цэндсүрэнгээс тодрууллаа.
-Сонгуулийн үйл явц ямар түвшинд явна.Сонгогчидын идэвхи оролцоо хэр байна?
-Манай нийт сонгогчдын 40% нь УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчиддээ саналаа өгөөд байна. Сонгогчид маань сонгуульдаа маш идэхтэй оролцож байгаа. Энэ байдлаараа иргэд идэвхтэй оролцох юм бол сонгуулийн санал хураах цаг дуустал 100% саналаа өгч амжих болов уу гэж үзэж болох юм.
-Нийслэлийн болон хөдөө орон нутгийн зарим тойрог, хэсгийн хороодын тоног төхөөрөмж ажиллахгүй, будлиан үүсгэж байгаа гэсэн. Танай хорооны хувьд?
-Манай 14-р хорооны хувьд тийм асуудал гараагүй. Тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа. Харин иргэд, сонгогчдын зүгээс  гарч буй мэр сэр зөрчил байгаа. Иргэдийн гэрийн хаяг дээр илүү хүн бүртгэгдсэн гэсэн 6 өргөдөл гомдол гарсан.
-Тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тэрийг сонгуулийн дараа шийдвэрлэх байх. Би сайн мэдэхгүй байна. Хэрвээ тухайн хаяг дээр байхгүй байж санал өгвөл хариуцлага хүлээх хуулийн заалт байгаа болохоор тэр дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ таван намын 15 ажиглагч байгаа болохоор нэгнийгээ хардах, будлиан үүсэх тийм асуудал гарахгүй болов уу.
-Энэ талаар СЕХ-нд мэдэгдсэн үү?
-Үгүй. Бид хуулийн  дагуу 18-наас өмнө иргэдийн санал гомдолыг аваад асуудлаа шийдвэрлэсэн. Тэрнээс хойшхи асуудлыг бид СЕХ-нд тавих, хэлэх шаардлага байхгүй. Иргэний бүртгэлийн газрын бүртгэлийн асуудлыг л бид хариуцаж байгаа гэдгийг сонгогчид ойлгох хэрэгтэй.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин