УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгууль эхлээд 4 гаруй цаг болж байна. Хөдөө орон нутаг болон нийслэлийн 9-н дүүрэгт сонгуулийн үйл ажиллагаа ямар түвшинд, хэрхэн явагдаж байгаа талаар албаны хүмүүсээс доорх мэдээллийг авлаа.

Баянзүрх дүүргийн 9-р тойргийн сонгуулийн 41-р хорооны дарга Г.Мандалсүрэнгээс сонгуулийн явц, сонгогчдын ирцийн талаар лавлахад.
Манай хороонд 2138 саналаа өгөхөөр бүртгүүлсэн байгаа. Одоогийн байдлаар 162 сонгогч саналаа өгөөд байна. Тэдгээрийн 10 нь сонгуулийн хуулийн дагуу өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжгүй болохоор зөөврийн бүтүүмжилсэн хайрцагаар саналаа өгсөн. Одоогоор нийт сонгогчдын маань 8,23% нь саналаа өгсөн байна. Ер нь урьд өмнөх жилүүдээ бодвол энэ удаагийн сонгуулийн идэвх сайн байгаа бөгөөд хуулзүйн хүрээнд ном журмаараа явагдаж байна.

Мөн УИХ-ын 22-р тойрогт бие даан нэр дэвшигч Г.Баасангийн ажиглагч Ж.Энхтөрөөс сонгууль хэрхэн явагдаж байгаа талаар тодруулсан юм. Энэ удаагийн сонгууль маань өглөө 7 цагаас ном журмынхаа дагуу эхэлсэн. Одоогоор гарсан алдаа, зөрчил байхгүй байна. Иргэд, сонгогчид сонгуулиа өгөөд, ерөнхийдөө тайван шударга болж байна гэж үзэж болох юм. Ер нь энэ байдлаараа үргэлжилбэл энэ удаагийн сонгууль элдэв хэл ам, хэрүүл тэмцэлгүй шударга сайхан болж өнгөрөх болов уу. Зөвхөн энэ 41-р хороонд гэхэд л 13 намын төлөөлөл, ажиглагчид ажиллаж байгаа болохоор сонгуулийн дүн гарахад янз бүрийн асуудал, будлиан үүсэхгүй болов уу гэж найдаж байна. Тэгээд нийт Баянзүрхчүүддээ хандаж сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна