
УИХ-ындарга Д.Дэмбэрэл гэргийн хамт дөнгөж сая УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналаа Баянзүрх дүүргийн 9-р тойргийн 41-р хороон дээр өгч МУ-ын иргэнийхээ үүргийг биелүүллээ.
Тэрээр ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол оронд онцгой үйл явдал болж байна. Монголын ард түмэн дөрвөн жил тутам байгуулдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаа сонгож өнөөдрийг иргэд төрдөө зориулах өдөр юм. Ажлын өдрийг зориулж сонгогчдодоо эрхээ эдлэх тийм боломжийг олгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаа гэж үзэж байна.Төрийг сонгож байгуулна гэдэг амар зүйл биш. Тиймээс ард түмэн маань энэ төрийг сонгох, төрийн үйл хэрэгт оролцох алтан боломжоо сайтар ашиглах хэрэгтэй байгаа юм. Ингэж төрийнхөө үйл хэрэгт оролцохдоо зөв, шударга хууль зүйн хүрээнд байх хэрэгтэй. Түрүү түрүүчийн сонгуулийн хувьд бага сага жижиг дутагдал алдаа эндэгдэл гарч байсан. Төрийн ажилд оролцоно гэдэг өөрөө өөрийгөө зөв авч явах хариуцлагатай, элдэв хэл ам, луйвар заль мэхгүй энэ ажлыг хийх нь хүн бүрийн цаашдын үйл хэрэгт маш чухал болохоор иргэн бүр хянамгай, сайтар анхаарч сонгуульдаа оролцох хэрэгтэй гэж хүсмээр байна. Эцэст нь төрөө сонгох ажилд манай ард түмэн хариуцалагатай ажиллана гэтэгт итгэж байна. Сонгуулийн ажилд амжилт хүсье” гэсэн юм. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ яг найман цагт очвол сонгуулийн хугацаа дуусах учраас болж өгвөл 7 цагт саналаа өгөхийг нийт ард иргэддээ сануулсан юм. Дашрамд дурьдахад яг одоо МУ-ын Ерөнхий сайд С.Батболд УИХ, НИТХ-ын сонгуулийн саналаа өгөхөөр Хан-Уул дүүргийн 11-р хороонд хүрэлцэн ирээд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна