Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүн хатагтайн хамт Сүхбаатар дүүрэг буюу сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн хороонд УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өглөө. Тэрээр санал өгөх үеэр ард түмэндээ хандан “ Өнөөдөр Монгол улс Ардчилал хөгжил дэвшилийн чиглэлд түүхэн сонголтоо хийх нэгэн чухал үетэй тулгарч байна. Энэ удаагийн сонгууль маань Монголын Ардчилал хөгжил, дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна. Мөн энэ улс орондоо Ардчилсан иргэний эрхзүйт шударга нийгэм байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ийм сайхан сонгууль болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Монголын төрийг аливаа Ардчилсан иргэний нийгмийн адилаар манай иргэд сонгогчид бүтээдэг. Нийт нэр дэвшигчид, улс төрийн нам эвсэлүүдэд хуулийг чанд сахиж, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж хүлээцтэй, тэвчээртэй аливаа асуудалд хандахыг хүсч байна.” хэмээсэн юм. Мөн нийт ард иргэд, сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриаллаа. 

Сэтгэгдэл байхгүй байна