Сонгогчдын саналыг авна
2012/06/27
Маргааш орон даяар УИХ-ын ээлжит сонгууль болох билээ. Тэгвэл өнөөдөр санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг хуулийн дагуу авах юм. Бараг дөрвөн жил ярьж, хэрэлдэж, хэлцэн байж баталсан шинэ сонгуулийн тухай хуульд нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан,  таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаалагдаж байгаа иргэд болон эрүүл мэндийн байдлын улмаас сонгуулийн өдөр санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй болсон, байцаан шийтгэх албадлагын  арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдээс саналыг нь урьдчилж авна гэж заасан байгаа аж. Тиймээс  дээрх иргэдээс санал авахдаа түүний хүсэлт, эмнэлэгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн өнөөдрийн дотор авах гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин