Дэд сайдын рейтинг
2012/06/26
Эмэгтэй хүний хатан ухаан дутаж байна гэх хатуухан шүүмжлэл дагуулж байсан Сү.Батболдын засгийн газар АН кабинетаас гарсны дараа жендерийн мэдрэмжтэй томилгоо хийсний дотор нүдээ олсон ганц сонголт нь Эрдэс баялаг эрчим хүчний сайд Ц.Гарамжав гэдгийг улстөрийн хүрээнийхэн дуу нэгтэй зөвшөөрсөн. Хорь гаруй жилийн хөдөлмөр, хөлсөө уул уурхай хэмээх бүсгүй хүнд хатуудам салбарт зориулсан түүнийг бизнесийн хүрээнийхэн төмөр хатагтай хэмээдэг нь хоосон тодорхойлолт биш. Амьдралдаа ч, бизнест ч унаж босч, хатуу бэрхийг ханатлаа амсаж, хатуужиж боловсрохдоо баргийн эрийг ч дагууламгүй хаттай, ухаантай байсан гэдэг юм билээ. Тиймдээ бизнес ажил хэрэгтээ хатуу чанд Ц.Гарамжав хатагтай эгэл амьдралд харин өр нинжин, бодь сэтгэлтэй нэгэн. џлангуяа, “Монполимет”-ийн ажилчид захирлынхаа зангараг, нүнжгийг шагшин бахархдаг юм билээ. Энэ бүхнээс илүү уур уурхай ид хөгжлийнхөө алтан үеийг туулж буй энэ цаг үед чухам энэ салбарын жаргал зовлон, сайн мууг амьдралаараа туулж мэдэрсэн түүний гарт яамны хувь заяаг атгуулсан нь ноён ерөнхий сайдын гайхалтай мэргэн сонголтуудын нэг мөнөөсөө мөн байсан. тиймдээ ч тэрээр улс төрийн орчинд богинохон хугацаанд өөрийгөө таниулж, хэн болохоо харуулсан учраас боловсон хүчний нөөцөөрөө алдартай МАН Ц.Гарамжав сайдын нэрийг жагсаалтынхаа дээгүүрт зоосон гэдэг. Дэд сайдын рейтинг ч төрөлх Булганд нь тэнгэрт хадчихсан яваа учраас Ё.Отгонбаяр сайд дэд сайд хатагтайгаа тойглох ажилтай болсон гэнэ.
    
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин