
Монгол ёс заншил, уламжлал энэ тэрийг ярьж суудаг хүн манайд хоёрхон л байдаг гэнэ. Мэдээж нэгдүгээрт, үндсэрхэг үзэлтэн гэдгээ үргэлж таниулах гэж хичээж хаа очсон газраа ухуулга хийн уриалан дуудаж явдгаараа С.Жавхлан оройлно. Харин хоёр дахь нь УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир. Хоринзургаахан насандаа улс төрд хөл тавьсан энэ эр өнгөрсөн сонгуулиар Их хуралд сууж бас ч гэж сонгогдсон тойрогтоо өөрийгөө таниулаад авсан сүйхээтэй нэгэн. Чинээлэг айлын эрх танхи хүүхдүүдийн барьдаг гар утаснаас ч хямдхан болсон монгол гэрийн хувь заяанд сэтгэл зовниж явдаг гэдгээ тэр үргэлж хэлж, ярьж бас тэмцдэг юм гэнэ лээ. Гал тахиад, газар сайгүй савчаад байхгүй ч гэсэн монгол гэрт амьдардаг монгол хүн үнэ цэнэтэй байх ёстой гэж үздэг Д.Балдан-Очир гишүүн бас хөдөө аж ахуйн тал дээр ам нээдэг цөөхөн хэдэн түшээдийн нэг. Тэр ч утгаараа Ш.Сайхансамбуу гишүүнийг амралтанд нь үлдээгээд Завхан руугаа хүлгийн жолоо залсан болов уу. Хар багаасаа л малын хороо, саравчинд өссөн хүний хувьд хөдөө аж ахуй тэр тусмаа монгол мал сүргийн удам угсааны тал дээр дорвитой ажил хийж байгаа хэмээн салбарынхан нь ам сайтай байдаг гэнэ лээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна