Дэдийн давшилт
2012/06/26

Сү.Батболдын засгийн шингэн хоолойтуудын нэг дэд сайд Ж.Сауле улс төрд гэнэт тодрохдоо оройхон гарч, ширүүхэн дайрсан эрхмүүдийн нэг. Хүнс хөдөө аж ахуйн анхны эмэгтэй сайд, алс баруун хязгаар Баян-Өлгийгөөс төрсөн анхны эмэгтэй сайд гээд олон зүйлд анхдагч түүнийг нэрт сэтгүүлч, нэрт сэтгүүлчдийн багш, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч М.Зулкафилийн гэргий гэдгийг уншигчид маань тэр бүр мэдэхгүй болов уу. Бүсгүй хүнд хүчир алба Хүнс хөдөө аж ахуйн яамыг 4 жил толгойлохдоо хэн болохоо харуулсан түүнд төрөлх нутгийнхан нь ам сайтай байгаа нь бусад эрэгтэй нэр дэвшигчдийг битүүхэн айдаст автуулж байгаа гэнэ лээ. Хүн бүр бүсгүй хүн улс төрд байх нь хамаагүй зөв сонголт юм байна гэх болсон энэ цаг үед Өлгийчүүдийг гэх нэг эмэгтэй түшээтэй болчихвол хэнээс ч илүү байж болох юм хэмээн сонгогчид нь үзэж байгаагаас энэ айдас улам зузаарч байгаа гэх. Хүү, охин хоёртой сайд хатагтай эзэгтэйн хувиар хийдгээ хийсэн гэж үздэг учраас улс төрд идэвхийлэн ханцуй шамалсан гэдэг. Эдний хүү Америкт мастер хамгаалсан бөгөөд өдгөө МУИС-д багшилдаг байна. Харин Жоржтауны их сургуулийг дүүргэсэн охин нь Финляндад Олон улсын байгууллагад ажилладаг аж.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин