Барсын вант улс
2012/06/26
Хэдийгээр эрхэм гишүүн С.Бямбацогт залуу улс төрчдийн нэг боловч, олны овоо хараанд онилогддог улс төрчдийн нэг болжээ. Алс баруун хязгаарын жижигхэн аж ахуй нэгжийг Монголын топ компаниудын нэг болгосон адтай бас сүйхээтэй эрсийн тоонд зүй ёсоор багтдаг тэрээр аль арван жилд байхын л ажилчин шоргоолж шиг хөдөлмөрлөж, хэдэн тоосго өрж, багахан байшинг бол нүд ирмэхийн зуур л шудраад хаячихдаг залуу байсан гэдэг. Чухам энэ чанар нь түүнийг өдгөө парламентын хашир бурхинуудаас дутахгүй рейтинг өндөртэй улс төрч болоход нь нөлөөлсөн биз ээ. Ямартай ч Ховд аймагт ноён С.Бямбацогтын рейтинг №1 буюу С.Дэмбэрэл даргыг хүртэл давчихсан явж байгаа гэнэ лээ.
Хамрынхаа хажуу дахь ганц мэнгээрээ имиж хийдэг түүний гэргий өөрийг нь яаж тоосон гэмээр үзэсгэлэн төгс бүсгүй байдаг. Төрсөн байтлаа зурсан мэт Ц.Ганцэцэг бүсгүй гишүүдийн гэргий нар дотроо гоо үзэсгэлэн, өв тэгш бие хаагаараа толгой цохидог.  Өнгөрсөн бар жилд Солонгост үр суулгуулж ихэр “барс” төрүүлэн, хүүдээ дүү дагуулсан нь парламентын гишүүдийн гэргий нарын дунд бас нэг ярих сэдэв болж амжсан. Хамгийн сонирхолтой нь эрхэм гишүүн, гишүүний гэргий, том хүү нь бүгдээрээ бар жилтэй бөгөөд нэг гэрт таван бар давхацсан ховор тохиолдлоо тэд их хийморийн билэгдэл хэмээн билэгшээдэг байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин