Чин ваны удам
2012/06/26
МАН-ын залуухан, цоо шинэ дүр төрх хэмээн Б.Амарсанааг хэлж болох юм. Барилгын инженер мэргэжилтэй, шинэ цагийн боловсрол, мэдлэг эзэмшсэн, хамгийн энгийн тодорхойлолтоор бол нүдэнд дулаахан, яриа хөөрөө сайтай, ажил хэрэгч энэ залуу МАН-ын дэргэдэх “сургууль” гэгддэг Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж улс төрийн гараагаа эхэлсэн бас ч алт болсон толгойтой шижигнэсэн залуусын нэг. Тиймдээ ч өнгөрсөн онд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилогдон өнөөг хүртэл сайдаас “ОК” үнэлгээ аван ажиллаж байгаа гэнэ лээ. Залуу хүнийхээ хувьд тэр болгон хэвлэлийнхэний хараанд өртөөд байдаггүй чадварлаг боловсон хүчин төдийгүй ар гэртээ халамжтай, тулхтай хань гэдэг. Түүгээр  ч барахгүй улс төрд хөл тавьж шат шатаар ахиж буй Б.Амарсанааг Түшээт чин ван Г.Чагдаржавын ураг удмын хүн хэмээн нутаг усныхан нь хүндэтгэлтэй ханддаг. Дундговиос Монгол төрийн түүхэнд мөнхөрсөн төрийн зүтгэлтэн хоёр хүн төрсөн байдаг. Нэг нь Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт. Нөгөөх нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг гардан зохион байгуулагчдын нэг Түшээт хан аймгийн захирагч чин ван Г.Чагдаржав гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин