Нууцлаг нэгэн эрхэм
2012/06/26
Эдийн засаг, бизнесийн салбарт чамгүй амжилт бүтээлтэй урагшилж яваа энэ эрхэм бол Н.Төмөрхүү. Тэр болгон хэвлэлийн бай болж олны өмнө гараад байдаггүй энэ нууцлаг эрхмийн талаар хүмүүс мэдэхгүй ч хийсэн бүтээснийг нь харин харж бас эдэлж яваа болов уу. Тэртээ Ардчилалын салхи сэвэлзсэн 90 оны үед “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж бизнесийн салбарт хөл тавьсан тэрээр хэний ч дор орохооргүй мэдлэг, боловсролтой нэгэн. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хийж бүтээх их хүсэл мөрөөдлөөр эхэлж байсан тэрхүү бизнес нь  хэрэглэгчдийнхээ эрх ашгийг болж өгвөл нэн тэргүүн тавьж, басхүү чанартай хүргэдгээрээ аль хэдийнэ барилгын салбарын тэргүүлэгч компаниудын нэг болсон гэдэг. Толгой гэж алт болсон энэ эрхэм өдгөө Зам тээвэр, Барилга Хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Мөнгөтэй хөрөнгөтэй болгон улс төрд умбаж, шумбах болсон энэ цагт Н.Төмөрхүү зөвлөхийг харин өөрт хуримтлуулсан өчүүхэн туршлага, дадлагаараа үеийхэн дотроо толгой цохин гарч ирсэн гэх юм билээ.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин