
Шударга байхын илэрхийлэл болсон Ерөнхийлөгчөөс эхлээд “Форум”-ын Д.Энхбат, олон үгт “үүргэвчтэй” З.Алтай гээд л сэтгүүлзүйн салбараас улс төр, бизнест хөл тавьсан эрхмүүдийн нэр ар араасаа хөвөрнө. Тэдний нэгээр “MCS”-ийн гэх Л.Энх-Амгалан тодроод буй. Санкт Петербургийн их сургуулийг Олон улсын сэтгүүлчээр төгсөж “Бизнес таймс” сонины ерөнхий эрхлэгчээс “Интерпресс” компаний ерөнхий захирал хүртэл шат ахин дэвшиж яваа энэ залуу өдгөө “MCS” группын дэд захирлаар ажиллаж байгаа. Мөн бизнесийн салбарт бас ч өөрийн орон зайг мэдрүүлээд амжсан Л.Энх-Амгаланг авьяас билэгт яруу найрагч төдийгүй шаггүй дуучин гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй болов уу. Харин түүний улс төрд орох болсон шалтгаан нь бусдаас үл ялиг ялгардаг гэх. Ямартаа ч хорин хоёр жилийн дараа “MCS” групп УИХ-д төлөөлөлтэй болохоор шийдэж анх удаа Л.Энх-Амгалангаа зүтгүүлж буй. МАН-ын залуу халаа дээрээс нь овоо хөрөнгөжсөн нэгэн болохоор түүнийг Хөвсгөлчүүд сав л хийвэл идэж, уугаад байдаг өнөөх хэдийг бодвол юм хийж магадгүй хэмээн жиг жуг ярьж байгаа гэнэ лээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна