
“Тагтаа хөөрхөн, Тагтаа номхон, Тагтаанд бүргэдийн хүч байхгүй... гээд л “Тагтаа" шүлгээр “од” болон гялалзаж хүүхэд насаа үдсэн эрхэм бол Хотын орлогч дарга Ц.Цогзолмаа. Аравдугаар ангиа Москвагийн их сургуулийн урилгатай төгсч байсан ч гай таарч ганц шүд нь унасан гэх өчүүхэн шалтгааны улмаас эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй болохоор хуваариа өөрчилж Эрхүү хотын багшийн дээд сургуулийг төгссөн гэдэг. Тэр цагаас хойш “дарга” хэмээх тодотгол түүнээс салаагүй гэхэд болно. Ховд аймгийн намын идэвхтэй гишүүнээс эхлээд Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, дүүргийн Засаг дарга гэх мэтээр алхам алхмаар ахисаар өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан нь түүний эрэлхэг дайчин зангийн илэрхийлэл гэдэг юм билээ. Эрчүүдийн ертөнцөд тэдэнтэй ана мана үзэлцэж яваа хатагтай Ц.Цогзолмаа ганц дайчин ганцаардахгүй гэгчээр хотын захиргаандаа хатуу, чанга, зарчимчаараа алдартай төмөр хатагтай гэнэ лээ. Харин гэр орондоо бол шаггүй эзэгтэй түүний нөхөр Ч.Саранжав хэмээх инженер эрхэм бий. Нийслэлийн цахилгаан түгээх сүлжээний дарга ноён Ч.Саранжав гэргийнхээ улс төрийн дотны зөвлөгч гэдэг шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл (1)